0
Энэ сарын 1-нээс зөрчил бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж эхэлсэн. Уг ажил таван сарын турш үргэлжилж, үр дүн нь ирэх оны зургаадугаар сард гарна. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өөр шинэ журам хэрэгжиж эхлэхээр болсон байна.
Тодруулбал, жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, торгуулийн хэмжээ нь 450,000 төгрөгийг давсан бол жолоочийг нийтэд тустай ажил хийлгэж, төлүүлнэ. Ингэхдээ өдөрт 8 цаг ажиллуулж, хөлсийг 15,000 төгрөгөөр тооцох юм. Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс бага байвал албадан төлүүлэх, тээврийн хэрэгслийг торгууль төлж дуусах хүртэл хугацаанд журмын хашаанд аваачих зэрэг арга хэмжээг авахаар болсоныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.