0
Зургаадугаар сарын 1-нээс Улаанбаатарыг 14 хотод хуваах гэж буй. Тодруулбал, өнгөрөгч 2024 оны тавдугаар сарын 16-нд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Энэ үеэр тус хуулийн төсөлтэй дагалдуулан Хот байгуулах тухай тогтоолыг баталсан юм. Уг тогтоолд Улаанбаатарыг 14 хотод хуваахаар тусгасан.
Тухайлбал,
-Хан-Уул хот - Нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр,
-Яармаг хот - Нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр,
-Буянт-Ухаа хот - Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр,
-Сонгинохайрхан хот - Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр,
-Толгойт хот - Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр,
-Баянхошуу хот - Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр,
-Өнөр хот - Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр,
-Баянгол хот - Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр,
-Чингэлтэй хот - Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр,
-Сэлбэ хот - Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр,
-Сүхбаатар хот - Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр,
-Дарь-Эх хот - Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр,
-Баянзүрх хот - Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр,
-Амгалан хот - Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр хэмээн хуваах ажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.