dobu.mndobu

Хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжтой боллоо

0

НийтлэлчInfo

Огноо2023-01-30

Хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжтой боллоо

ХААН Банк харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, аль болох амар хялбар, ухаалаг үйлчилгээ санал болгож, зайнаас авах боломжтой бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэн, цахим банкаар салбартаа тэргүүлэн ажиллаж байна.

Энэ удаа харилцагчдадаа нэгэн шинэ үйлчилгээ санал болгож эхэлсэн бөгөөд бүл нэмж, бяцхан үрээ өлгийдөн авсан завгүй аав ээжүүдэд зориулан хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжийг бүрдүүллээ. Өмнө нь иргэд Хүүхдийн мөнгөний данс нээлгэхийн тулд заавал бичиг баримттайгаа банканд биечлэн очдог байсан бол энэ үйлчилгээг цахимжуулснаар гар утаснаасаа нээх боломжтой боллоо. 

Та Khan Bank аппликэйшнийхээ “Данс” цэс рүү хандан, “Шинээр данс нээх” сонголтыг дарж, Хүүхдийн мөнгөний дансыг зайнаас нээх боломжтой. Та ЭНД дарж дэлгэрэнгүй зааварчилгаатай танилцана уу.

Энэ ташрамд хэлэхэд, ХААН Банк бүтээгдэхүүн үйлчилгээ, гүйлгээний баримтыг тоон гарын үсгээр баталгаажуулж олгодог болсон бөгөөд Хүүхдийн мөнгөний данс шинээр нээлгэх гэж байгаа иргэд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг холбогдох байгууллагаас хүлээн авахдаа Gsign аппликэйшнээр тоон гарын үсгээ идэвхжүүлсэн байх ёстойг сануулъя.

Харилцагчдын хувьд тоон гарын үсэгтэй болсноор ХААН Банкны салбар нэгжүүд болон Киоск машинаар үйлчлүүлэхдээ цаг хугацаа хэмнэх давуу талтайгаас гадна тоон гарын үсгээр баталгаажсан баримт бичгийг цахим хувилбараар ашиглах боломжтой юм.

Эх сурвалж: Хаан Банк

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.