dobu.mndobu

Дундаж цалин 2.5 сая болж нэмэгджээ

Дундаж цалин 2.5 сая болж нэмэгджээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 52.0 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 787.6 мянган ажиллагч хамрагдсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1632 (3.2%)-өөр, өмнөх улирлаас 351 (0.7%)-гоор тус тус өсөж, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.5 (2.5%) мянгаар, өмнөх улирлаас 11.9 (1.5%) мянгаар мөн өсжээ.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар  авч  үзэхэд 2024  оны 3 дугаар  улиралд уул  уурхай,  олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.2 сая төгрөгболж,өмнөх оны мөн үеэс 348.9 (7.2%)мянган төгрөгөөр нэмэгджээ.

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.6 сая төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 300.4 (22.9%)мянган төгрөгөөр нэмэгдсэн,

  • 51.4 (6.5%) мянга нь барилгын салбарын,
  • 49.7 (6.3%) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын,
  • 49.7 (6.3%) мянга нь тээвэр, агуулахын үйл ажиллагааны салбарын,
  • 46.9 (6.0%) мянга нь уул уурхай, олборлолтын салбарын,
  • 30.3 (3.9%) мянга нь санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарын,
  • 28.9 (3.7%)   мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарын,
  • 148.5 (18.8%) мянга нь бусад салбарын ажиллагчид байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 3 дугаар    улирлын тайланд хамрагдсан 787.6 мянган ажиллагчдын сарын голч цалин 2024.3 мянган  төгрөг  байна.

Голчцалин  өмнөх оны  мөн  үеэс 467.9 (30.1%)мянган  төгрөгөөр нэмэгдэж харин өмнөх    улирлаас 2.7 (0.1%)мянган төгрөгөөр буурчээ.  Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны 3 дугаарулирлын байдлаар 2479.6мянгантөгрөг болж, өмнөх оны мөн үеэс 470.3 (23.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 14.7 (0.6%) мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.

ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2024 оны 3 дугаарулиралд 203.1 болж, 2020 оноос 2.0 дахиннэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин  гийн индекс 38.8 хувиар нэмэгджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.