dobu.mndobu

Улсын хэмжээнд 18 мянга орчим өрхийн 7 сая толгой мал оторлож байна

Улсын хэмжээнд 18 мянга орчим өрхийн 7 сая толгой мал оторлож байна

Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Б.Мөнх-Оргил УОК-ын Шуурхай штабт ажиллаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болоод орон нутагт ажилласан ажлын хэсгүүдийн тайлантай танилцлаа. Улсын хэмжээнд нийт 17.913 өрхийн  7.329.400 толгой мал отор, нүүдэл хийж байна.

Шуурхай бүлгийн 7 ажлын хэсгийн 50 гаруй алба хаагч 21 аймгийн 103  сумын 282 малчин өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймаг, орон нутгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг танилцууллаа.

Энэ үеэр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болоод тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.