0
Цэцэрлэгийн багш нарыг арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 25-ны хооронд ээлжлүүлэн тав хоног цалинтай амраахыг Боловсролын сайд чиглэл болгожээ.
Тодруулбал, Боловсролын сайдын 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" 1/2697 дугаартай албан бичиг гарсан байна. Уг албан бичгийн дагуу төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэгүүдэд арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаатай удирдамж хүргүүлжээ.
Тус удирдамжид, "Ажил олгогчийн санаачилгаар багш, ажилтанд тухайн хичээлийн жилд нэг удаа ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө санал болгож болно" гэсэн байна.
Уг чөлөөг олгохдоо хамт олны хурлаар хэлэлцэн, багш ажилтнуудыг ээлжлүүлэх байдлаар хуваарь гарган байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохион байгуулах талаар тусгажээ.
УДИРДАМЖ...
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.