dobu.mndobu

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана

Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана

2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:

Баянгол дүүрэг - 96-р сургууль,

Баянзүрх дүүрэг - 14-р сургууль,

Сүхбаатар дүүрэг - 3-р сургууль,

Сонгинохайрхан дүүрэг - 83-р сургууль,

Чингэлтэй дүүрэг - 23-р сургууль,

Хан-Уул дүүрэг - 34-р сургууль,

Налайх дүүрэг - “Эрдмийн оргил” сургууль

Багануур дүүрэг - Хүний хөгжлийн ордон

Багахангай дүүрэг - 91-р сургууль.

Гурван өдрийн турш үргэлжлэх цэрэг татлагын үеэр залуус найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орно.

Цэрэг татлагын байранд авч очих бичиг баримтууд:

Иргэний үнэмлэх

Цэргийн үүрэгтний үнэмлэх

Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

3х4 хэмжээтэй цээж зураг биедээ авч, тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй байна.

Цэргийн албаны хугацаа нь нэг жил байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.