dobu.mndobu

“Москвагийн цом”-оос манай тамирчид ДОЛООН МЕДАЛЬ хүртэв

“Москвагийн цом”-оос манай тамирчид ДОЛООН МЕДАЛЬ хүртэв

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид арванхоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд ОХУ-н нийслэл Москва хотод зохиогдсон “РОССИЯ ТУР МОСКВА СУПЕР ФИНАЛ” тэмцээнд амжилттай оролцож хоёр алт, таван хүрэл медаль хүртэв.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн -60кг ОУХМ Б.Сүхбат Алтан медаль, -57кг ОУХМ Л.Сосорбарам алтан медаль, ОУХМ Э.Ариунболд хүрэл медаль, -73кг ОУХМ Б.Эрдэнэбаяр хүрэл медаль, Эмэгтэйчүүдийн, -48кг ОУХМ Ж.Анударь хүрэл медаль, -52кг М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль, +78кг ОУХМ А.Адьяасүрэн хүрэл медаль тус тус хүртсэн амжилттайгаар өндөрлүүллээ.

Тус тэмцээнд түрүүлсэн тамирчныг 400 мянган рубль буюу 11 сая 800 мянган төгрөгөөр шагнажээ. Харин мөнгөн медальд 200 мянга, хүрлийг 100 мянган рубль дагалддаг байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.