dobu.mndobu

Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дадлага сургуулилт хийлээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-26

Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дадлага сургуулилт хийлээ

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 10ё ангийн сурагчдад гамшгийн эрсдэлийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх, аюул эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, гамшгийн үед бэлэн байх сургалт мэдээллийг өгөв. 

Энэ үеэр ЕБ-ын “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн 1235 сурагч, 100 гаруй багш ажилтнууд Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор Онцгой байдлын  байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу дадлага сургуулилт хийж Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс анхны тусламжийн мэдлэг, чадвар олгох сургалт зохион байгууллаа. 

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой юм. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, мөн “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор орон даяар бэлэн байдлын дадлага, сургуулилтад хамрагддаг тул иргэд та бүхэн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангах дадлага сургуулилтад хамрагдахыг уриалж байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.