0
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан 12-р сарын 29-ны өдөр 13:00 цагаас Бөхийн өргөөнөө явагдахаар товлогджээ.
Энэхүү барилдаан нь 2024 онд зааланд зохион байгуулагдаж буй сүүлчийн наадам юм. Түүнчлэн бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулах учир нэгийн даваанаас эхлээд л сонирхолтой оноолт бүхий шилдэг барилдаануудыг үзэх боломжтой.
Өнөө жил нийт бөхчүүдийн чансааг улсын аварга О.Хангай тэргүүлж байна. Тэрбээр 2024 он гарснаар заалны 14 барилдаанд зодоглож наймд нь түрүүлээд байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.