dobu.mndobu

"Эгч минь маш их зовлон туулсны эцэст дээрдэж, аяллаар явсан юм"

"Эгч минь маш их зовлон туулсны эцэст дээрдэж, аяллаар явсан юм"

Ням гарагийн өглөө БНСУ-ын Jeju Air компанийн онгоц Муан нисэх онгоцны буудалд газардах үедээ осолдсон. Онгоцонд 175 зорчигч болон хөлгийн багийн зургаан гишүүн гээд нийт 181 хүн зорчиж явснаас хоёр хүн л амьд гарсан юм. 

Уг ослын дараа нас барсан иргэдийн ар гэрийнхэн ойр дотнын хүмүүсээ алдсанд маш их гашуудаж, эрх баригчид руу бухимдлаа илэрхийлжээ. 

Ким овогтой 33 настай нэгэн эмэгтэй "Тэр онгоцонд миний эгч сууж явсан. Хөөрхий, эгч минь маш их зовлон зүдгүүрийг туулж, эцэст нь нөхцөл байдал нь арай дээрдсэн. Тэгээд аялалд явсан юм" хэмээн хэлжээ. 

Мөн бусад хүмүүсийн ар гэрийнхэн "Амьд үлдэх боломж үнэхээр байхгүй гэж үү" хэмээн нулимстайгаар орилцгоож байсан хэмээн Өмнөд Солонгосын "The Korea Times" хэвлэлд бичсэн байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.