0
Дорноговь аймгийн Эрдэнэ суманд байрлах Хилийн 0129 дүгээр заставын гэрээт байлдагч нар шинэ он солигдох өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ.
Амиа алдсан гэрээт байлдагч нь заставт хүнсний татан авалт хийж байсан бөгөөд хүзүүндээ хутгалуулсан гэх албан бус мэдээлэл байна. Уг хэргийг Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.