0

Япон Улсын Айчи мужийн Нагояа хотноо болж буй 2026 оны Азийн пара наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Монголын тамирчин Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр тус төрөлд 10.30 метрийн амжилт үзүүлж, хувийн дээд амжилтаа шинэчилсэн байна. Харин Иракийн тамирчин 10.78 метр түлхэж, алтан медаль хүртжээ.
Азийн пара наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд үргэлжилж байгаа бөгөөд 45 орны 4,000 орчим тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөж байна.
Монгол Улсаас тус наадамд 44 тамирчин, 18 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцож, спортын 10 төрөлд хүч сорьж байгаа юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.