2
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан Д.Цагаан нарыг Цагдаагийн ерөнхий газраас эрэн сурвалжилж байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааныг Эрүүгийн хуулийн 18.3-ын нэгдүгээр зүйлд зааснаар мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байсан. Тодруулбал, "Ачит Ихт"-ийн эзэн П.Цагаан нь Ц.Элбэгдоржтой хамтрах замаар 13 сая ам.долларыг сонгуульд зориулан "угаасан" гэх хэрэгт татагдан шалгагдаж байсан.
Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь 2019 онд АНУ-ыг зорьсон. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж, "Шувуу" ажиллагааны хүрээнд авчрах хүмүүсийн нэгээр нэрлэж байсан. АТГ-т өнгөрсөн хугацаанд багагүй хэргүүд нь шалгагдаж байсны дотор "Эрдэнэтийн 49 хувь", "Оюутолгой" зэрэг ч багтдаг.
Тэгвэл ямар нэгэн байдлаар хэргүүд нь бүдгэрсээр байдаг эл эрхмүүдийг Цагдаагийн ерөнхий газраас эрэн сурвалжилсан хэвээр байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.