dobu.mndobu

ТӨСӨВ: Ачаалалтай ажиллаж буй 8028 багшид НЭМЭГДЭЛ ЦАЛИН олгоно

ТӨСӨВ: Ачаалалтай ажиллаж буй 8028 багшид НЭМЭГДЭЛ ЦАЛИН олгоно

Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслөөс харахад боловсролын салбарын урсгал зардалд 100 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Үүнийг ачаалалтай ажиллаж буй багш нарт цалингийн нэмэгдэл байдлаар олгох аж. 

Тодруулбал, 2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад нийт 22,868 анги бүлэг хичээллэж байгаа юм. Үүний 35 хувь буюу 8028 нь ангидаа 35-аас дээш хүүхэдтэй, хэт ачаалалтай байна. Иймээс эдгээр ангийн багш нарт хувьсах зардлаар дамжуулан 100 тэрбум төгрөгийг цалингийн нэмэгдэл болгон олгох юм байна. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.