0
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Бөөрөг” гэдэг газар өчигдөр (2025.01.12) 14:35:31 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 14:41 цагт ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.