dobu.mndobu

Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай

Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай

Өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон найман гэмт хэрэг бүртгэгджээ.

Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2.700 нэгжээс 14.000 нэгж буюу /2.700.000-14.000.000/ төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.