0
Өвөр Монголын Хянган аймгийн Рашаан хотод өнгөрөгч Ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 19 дэх удаагийн цас, мөсний наадам эхэллээ. Тус наадам нь өвлийн аялал жуулчлал, спортыг хөгжүүлж орлогоо нэмэгдүүлэх зорилготой юм.
Харин үүний өмнө аравдугаар сарын 7-нд Хөлөнбуйр аймгийн Яакэши, Залантун зэрэг Их Хянганы уулсын өвөрт орших хотуудад цас, мөсний баяр болжээ.
Өвөр Монголын энэ өвлийн аялал жуулчлалыг татах бодлого нь Хөлөнбуйраас албан ёсоор эхэлж бүх нутгаар нь үргэлжлэх юм байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.