 dobu
dobu0

Бахрейн Улсын Манама хотод өсвөр үе, залуучуудын Азийн III наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдсөн тамирчид нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртлээ.
Энэхүү наадамд жүдо бөхийн төрөлд 2008 оны арваннэгдүгээр сарын 14-нээс хойш төрсөн тамирчдыг өрсөлдүүлснээрээ энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадмын бусад төрлөөс онцлог байлаа. Тус наадмаас жүдочид нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлж байна.
Медаль хүртсэн тамирчид:

Б. Хулан 40 кг Мөнгөн медаль “Мон-Алтиус Цагаанбаатар Академи”

Э. Тэмүгэн 48 кг Хүрэл медаль ( Женко )

Х. Буянжаргал 70 кг Хүрэл медаль ( Өвөрхангай )

Б. Номуунзаяа +70 кг Хүрэл медаль ( Женко )

Б. Тэмүүлэн 81 кг Хүрэл медаль ( Хилчин)

Б. Мөнгөндөл -90 кг Хүрэл медаль ( Жүдо Академи )

С. Мөнх-Эрдэнэ +90 кг Хүрэл медаль ( Мон-Алтиус Цагаанбаатар Академи).
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.