0
Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн Газын зурваст 15 сарын турш үргэлжилж буй байлдааны ажиллагааг түр зогсоож, барьцааны хүмүүс болон палестин хоригдлуудыг үе шаттайгаар суллах тохиролцоонд хүрчээ.
Түр гал зогсоох хэлэлцээрийг ирэх ням гаргаас хэрэгжүүлж эхэлнэ. ХАМАС шинэ хэлэлцээрийн эхний шатанд барьцааны 33 хүнийг суллах төлөвтэй байна. Мөн Палестины олон зуун хоригдлыг Израилын шоронгоос суллахаар болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израил, ХАМАС-ын хэлэлцээрийн талаар албан ёсоор зарлахдаа түр гал зогсоосны дараа хэлэлцээний хоёр дахь үе шат руу шилжих бөгөөд энэ үед “дайныг бүрмөсөн дуусгах” боломжтой гэж мэдэгджээ. Барьцаалагдсан хүмүүсийг суллах нь хэлэлцээрийн эхний үе шат байх бөгөөд дайныг зогсоох зорилготой хоёр дахь үе шатны хэлэлцээ нь дээрх тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойших 16 дахь өдөр эхэлнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.