0
Ирэх амралтын өдрүүдэд (2024.01.18,19) цаг агаар харьцангуй дулаахан байх төлөвтэй байна. Иймд та бүхэн гэр бүл, найз нөхөдтэйгөө амралтын өдрүү цэвэр агаарт өнгөрөөхийг санал болгож байна.
Цэвэр агаарт хүчилтөрөгчийн хэмжээ өндөр байдаг тул уушги сайн цэвэрлэгдэж, амьсгалын замын эрхтнүүд эрүүлждэг. Мөн байгальд цагийг өнгөрүүлэх нь стрессийн даавар болох кортизолын хэмжээг бууруулж, сэтгэл санааг тайван болгодог байна. Улаанбаатар хот орчимд агаарлаж болох зарим газруудын мэдээллийг хүргэж байна.
1. Богд хан уулын байгалийн цогцолборт газар
Ууланд явган аялал хийх, цэвэр агаарт амрахад тохиромжтой. Богд хан уулын Зайсангийн ам, Дугуй цагаан, Манзушир хийд рүү алхах замууд хялбар тул гэр бүлээрээ зугаалах боломжтой юм.
2. Гачуурт – Их засаг амралтын бүс
Улаанбаатар хотоос холгүй байрлах уг амралтын бүс нь байгалийн үзэсгэлэн бүрдсэнээс гадна гэр бүлийн амралт, тоглоомын талбайтай.
3. Тэрэлжийн байгалийн цогцолборт газар
Улаанбаатар хотоос 70 орчим км зайтай. Цэвэр агаар, уулс, цастай ой нь өвлийн улиралд онцгой үзэсгэлэнтэй. Тэрэлжид цана, чаргаар гулгах, мориор зугаалах гэх мэт бүх төрлйин үйлчилгээг авах боломжтой.
4. Sky Resort
Өвлийн спорт сонирхогчдод зориулсан цанын баазд гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэхэд нэн тохиромжтой.
5. Хандгайтын ам
Хотоос хамгийн ойрхон амралтын бүс. Байгалийн сайхан орчинд тухтай амрах боломжтой ой модоор хүрээлэгдсэн бүс юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.