0
Анхан шатны шүүхээс дөрвөн жил есөн сарын хорих ял сонссон сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 07-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болно.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлт гаргаж буйгаа өнгөрсөн Баасан гарагт /2024.11.01/ мэдэгдсэн билээ.
Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Өнөрөөгийн шүүх хуралд ажиглагчаар суулгахгүй гэсэн. Нээлттэй хийгээсэй” хэмээн цахим хуудастаа бичжээ.
Сануулахад, сэтгүүлч Н.Өнөрцэцэг шүүх хурлаа нээлттэй явуулах хүсэлтийг удаа дараа гаргасаар буй билээ.
Х.ТҮШИГ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.