0
Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн тасарч буй талаар Гандантэгчинлэн хийдээс мэдээлсэн билээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд шинийн нэгэн тохиох байсан ч тасарсан тул гуравдугаар сарын 1 буюу шинийн 2-нд золгохоор болоод байгаа юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан байдаг. Энэ жилийн шинийн нэгэн тасарсан учир хоёр өдөр амарч, цагаалах нь. Гэвч эл өдрүүд нь угаас амралтын өдөр таарч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Шинийн 2 гуравдугаар сарын 1-ны Бямба гарагт, шинийн 3 гуравдугаар сарын 2-ны Ням гарагт болно. Тэгэхээр монголчууд амралтын хоёр өдөр цагаалж, Даваа гарагаас ажил эхлэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.