0
“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” уламжлалт өдөрлөгийг Цус сэлбэлт судлалын Үндэсний төв, МУЗН болон БЗД хамтран зохион байгуулжээ. СТА жүжигчин Т.Бархүү Баянзүрх дүүрэгт болсон энэхүү өдөрлөгт оролцож олон удаа цусаа хандивласны гэрчилгээ буюу БАХАРХАЛ-10 тэмдгээ гардан авчээ.
Тэрбээр өөрийн цахим хуудастаа, “Би 11 дэх удаагаа цусаа өглөө. Цусаа өгөх болгондоо сайхан мэдрэмж авдаг. 10-аас дээш цусаа бэлэглэсэн хүнд “Бахархал” гэдэг ийм гоё тэмдэг өгдөг юм байна. Эрдэнэт хүний амийг аврахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаадаа баярлаж, өөрөөрөө бахархдаг. Найзууддаа ч цус өгч байгаарай гэж уриалдаг” хэмээн сэтгэгдэлээ илэрхийлжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.