0
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадмын зарим спортын төрлийн өрсөлдөөн ид өрнөж байна.
Монголын багаас кёрлингийн холимог хосын төрөлд өрсөлдсөн Б.Баяр, Г.Энхзаяа нар хоёр дахь тоглолтоо хийлээ. Хэсгийн эхний тоглолтод Кувейтын багт 6:5-аар ялагдсан бол дараа нь Японы багт 19:0-ээр хожигдов. Азийн наадамд анх удаа оролцож буй Монголын кёрлингчид өнөөдөр 14:00 цагт Тайвань, 18:00 цагт Тайландын багтай тоглох бөгөөд маргааш хэсгийн сүүлчийн тоглолтоо хийх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.