0
Нийтийн тээврийн бодлогын газарт Баянзүрх дүүргийн иргэн Н.М-ээс гомдол иржээ.
Тодруулбал, Иргэн "Зорчигч тээвэр-4 ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай автобусны жолооч Ч:24Б “Нисэх-ТЭЦ:4-3,4-р-Гандан” чиглэлд ажиллахдаа дамжин суултын талаар асуусан чинь "Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу" гээд зүй бус үг хэллэгээр маш их доромжилсон. Арга хэмжээ авч өгнө үү" хэмээсэн байна.
Гомдлын дагуу "Зорчигч тээвэр дөрөв" ОНӨААТҮГ-ын 15-093 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б-ыг шалгаж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.