0
Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн оруулж буй хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байна.
ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж байна. Төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байгаа бөгөөд эдгээрт ажиллагсдын тоо 83.7 мянга буюу нийт ажлын байрны 7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос нэг хувиар өсжээ.
ТОП 100 ААН-ийг өргөмжлөхийн зэрэгцээ тэдгээртэй зэрэгцэх тэдгээртэй өрсөлдөх 150 компанийг эрэмбэлэн танилцуулж байгаагаараа онцлогтой юм. Эдгээр 250 ААН-ийн борлуулалтын орлогын дүн ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байгаа ба төлсөн татварын нийт татварын орлогын 34 хувийг бүрдүүлсэн байна. Ирэх жилээс ТОП 500 ААН-ийн жагсаалтыг гаргах аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.