0
Цахим орчинд "Бурханы хүү" нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг цахим сүлжээнд бусдыг гутаан доромжилсон хэргээр шүүхээс 30 хоног баривчлах шийтгэлийг ногдуулсан ч цагдан хорих захирамжийг түдгэлзүүлж, нэгдүгээр сарын 14-нд сулласан билээ.
Тэгвэл түүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр (2025.02.12) товлогджээ.
Сануулахад, Б.Баярбаатарыг 2024 оны арванхоёрдугаар сарын 26-нд “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаараа дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийх үеэрээ ёс бус үг, хэллэг хэлж илтэд олон нийтийг үл хүндэтгэсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.