0
Эрчим хүчний зохицуулах хороо болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хамтарсан ажлын хэсэг хэрэглэгчдийн гомдлын мөрөөр хяналт тавин ажиллаж байна.
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар цахилгааны хэрэглээгээ шалгуулах хүсэлт ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчийн амины орон сууц 125 м2 хэмжээтэй, 12 кВт-ын температур мэдрэгчтэй, цахилгаан халаагуурыг 24 цагаар ажиллуулдаг байна.
Тухайн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн аж. Эрчим хүчний хэмнэлтийн аудиторууд тус амины орон сууцны дулаан алдагдлыг газар дээр нь хэмжихэд байшингийн хана болон дээврийн уулзвар хэсгээр дулаан алдагдалтай болохыг тодорхойлжээ. Аудиторууд хэрэглэгчид дулаан алдагдлыг бууруулах аргуудыг зөвлөж, цахилгааны хэрэглээг 50 хувиар бууруулах боломжтой талаар мэдээлэл өгөв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.