dobu.mndobu

Сонирхолтой түүхүүд: Өргөмөл хүү нь нөхрийнх нь төрсөн хүү болсон түүх

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-16

Сонирхолтой түүхүүд: Өргөмөл хүү нь нөхрийнх нь төрсөн хүү болсон түүх

Өнгөрсөн оны 2 сарын 24-нд цацагдсан SBS Life телевизийн "Ширээний ард байгаа хуульчид" гэх хуулийн зөвлөгөө өгдөг нэвтрүүлэгт 35 настай нэгэн эмэгтэй өөрийн түүхээ хуваацжээ.

Бүсгүйн хэлснээр хосууд хүүхдийн асрамжийн газарт сайн дурын ажил хийж байхдаа танилцаж, хэсэг хугацааны дараа тэд гэрлэжээ. Түүний нөхөр нь маш сайн халамжтай, элдэв муу зуршилгүй бөгөөд гэрлэлтийн дараа эхнэр сэтгэл хангалуун байжээ.

Хосууд хүүхэдтэй болохыг маш их хүсэж байсан ч жирэмслэлт санаан зоргоор бүтэхгүй, тэдний хувьд маш хэцүү байсан тул нөхрийнхөө санал болгосноор асрамжийн газраас хүүхэд өргөж авахаар шийдсэн байна.

Хожим нь бүсгүй жирэмсэн болж, дөрвүүлээ жаргалтай гэр бүл болж, аз жаргалаар бялхаж, ирээдүйгээ сайхнаар төсөөлж байв. Гэсэн ч тэдний эргэн тойрон дахь хүмүүс нь байнга танай өргөмөл хүү нөхөртэй чинь дэндүү адилхан гэж хэлдэг болжээ.

Бүсгүй эцэст нь ДНХ-ийн шинжилгээ хийлгэж, нөхөр, хүү хоёр биологийн хувьд холбоотой болохыг тогтоожээ. Цочирдом энэ мэдээний дараа нөхөр нь "Би өмнө нь санамсаргүй нэг бүсгүйтэй болзож байсан. Тэр эмэгтэй хүүхэдтэй болсон. Би түүнд 80 сая вон өгсөн бөгөөд тэр үүнийгээ нууцална гэж надад амласан юм" гэж хүлээн зөвшөөрчээ.

Нөхрийн энэ явдлыг ээж ч бас мэддэг байсан ба эхнэрээс нь тас нуужээ. Нөхөр нь эхнэртээ хүүгийн ээж нь нас барсан гэж хэлсэн боловч хүүгийн төрсөн ээж нь амьд хэвээр байгаа бөгөөд хүүхэдтэйгээ байнга уулзаж мөнгө өгдөг байжээ.

"Худлаа хаанаас эхэлж, хаана дуусдаг вэ? Хүүхэдтэй болохыг маш их хүсдэг олон хосууд байдаг ч энэ тохиолдох нь зүрх шимшрүүлэм юм" 
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.