dobu.mndobu

Украинд байлдааны нисэх онгоц хангах асуудалд НАТО санал нэгдсэнгүй

0

НийтлэлчInfo

Огноо2023-02-15

Украинд байлдааны нисэх онгоц хангах асуудалд НАТО санал нэгдсэнгүй

НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын хурал энэ сарын 14-нд Брюссельд хуралдлаа. НАТО-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украинд зэр зэвсэг хангахаа түргэтгэхийн зэрэгцээ НАТО-гийн сум дарийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг хурлын үеэр дахин уриалсан байна. Гэвч Украинд байлдааны нисэх онгоц хангах асуудалд НАТО дотооддоо санал нэгдэж чадсангүй. “Энэ асуудлаар ярилцаж байгаа. Гэхдээ энэ нь одоогийн авч хэлэлцэх асуудлын гол нь  биш” гэж Йенс Столтенберг хэлжээ. Мөн өдрийн хуралд оролцсон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, "одоогоор байлдааны нисэх онгоц хангахтай холбоо бүхий мэдээлэл байхгүй" гэжээ.

Гал дээр үргэлжлүүлэн тос нэмж буй НАТО-гийн үйлдэл нь Орос Украины мөргөлдөөнийг намжаахад нэмэргүй бөгөөд Европын орнууд зөрчил мөргөлдөөнд шууд татагдан орох эрсдэлийг улам ихэсгэлээ гэж Европын зарим хүмүүс үзэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.