0
Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол энэ сарын 18, 20-ны өдрүүдэд лабораториор батлагдсан.
Тэгвэл дээрх өгүүлэмжтэй тус өвчний гурав дахь тохиолдол мөн өчигдөр /2025.02.20/ лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Иймд 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандаарай.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.