dobu.mndobu

Сөүлийн Чонгичон голын дээрх авто замыг яагаад буулгав

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-21

Сөүлийн Чонгичон голын дээрх авто замыг яагаад буулгав

Cheonggyecheon (Чонгичон гол) бол Солонгосын Сөүл хотын төвөөр урсдаг жижиг гол юм. 1960–1970-аад оны бүтээн байгуулалтын үед энэ голыг бетоноор хучиж, дээр нь өндөрлөг багана бүхий авто зам барьсан нь тухайн үеийн “хөгжлийн бэлгэдэл” болж, шинэ технилог, шилдэг санаа гэх мэтээр олон нийт ч сайшааж байлаа. Гэвч хэдэн арван жилийн дараа энэ авто замыг бүрэн буулгаж, голыг дахин ил гаргасан нь дэлхийд алдартай хот төлөвлөлтийн жишээ болсон юм.

ҮЙЛ ЯВЦЫН ХУВЬД

  • 1950–1970-аад оны үед хотын удирдлагууд  голыг бетоноор хучиж, дээр нь хурдны авто зам барих шийдвэр гаргасан
  • 1990-ээд онд  тухайн дэвшилтэд гэж байсан хурдны зам хуучирч, олон олон асуудлууд нэмэгдэж эхэлсэн
  • 2003–2005 онд авто замыг буулгаж, голыг сэргээсэн

ЯАГААД АВТО ЗАМЫГ БУУЛГАСАХ БОЛОВ
1. Аюулгүй байдлын ноцтой асуудал

  • Доторх ган хийц зэвэрсэн
  • Авто зам 30 орчим жилийн дараа муудаж, ан цав үүсэж, даац нь багассан
  • Бетон хэсгүүд хагарч, цуурч, эвдэрсэн
  • Сэргээн засварлах зардал маш өндөр болсон учир тухайн гүүрэн авто замыг бүрэн шинэчлэх эсвэл буулгах шаардлага тулгарсан

2. Байгаль орчны доройтол

  • Маш их дуу чимээтэй, агаарын бохирдолтой маш ихэссэн
  • Гол бараг “үхсэн” байдалтай болсон
  • Хотын халалт (heat island effect) нэмэгдсэн тул хотын иргэдэд илүү “амьдрахад таатай” орчин хэрэгтэй болсон

3. Хотын төв доройтсон

  • Хотын дүүргүүдийг “тасалж” салгасан
  • Хүмүүс, бизнесүүд тухайн төвөөс гарч эхэлсэн
  • Ажлын байр, оршин суугчдын тоо буурсан
  • Тухайн хэсэг өрсөлдөх чадвараа алдаж эхэлсэн

4. Зам барьсан нь сайн боловч түгжрэл буураагүй
Хэдийгээр тухайн авто замаар өдөрт 160,000 орчим тээврийн хэрэгсэл явуулдаг байсан ч:

  • Түгжрэл үргэлж л байсан
  • Тээврийн хэрэгсэлд зориулсан хотын бодлого үр дүнгүй болсон
  • “Зам нэмэх тусам түгжрэл багасдаггүй” гэдгийг ойлгосон

5. Хотын шинэ бодлого: Хүн төвтэй хот
2000-аад онд Сөүл хотын удирдлагууд “машинд биш, хүнд зориулсан хот” байгуулах зорилго тавьсан. Үүнд:

  • Ногоон байгууламж нэмэх
  • Явган болон нийтийн тээврийг дэмжих
  • Голын экосистемийг сэргээх

ГҮҮРЭН ЗАМЫГ БУУЛГАСНЫ ДАРААХ ҮР ДҮН

  • Температур ~3°C-аар буурсан
  • Агаарын бохирдол буурсан
  • Олон зүйлийн амьтан эргэн ирж, ургамал ногоо сэргэсэн
  • Газрын үнэ 30–50% өссөн
  • Шинэ бизнесүүд нэмэгдсэн
  • Байгаль орчин сайжирсан
  • Түгжрэл нэмэгдээгүй (эсрэгээрээ багассан)
  • Машины тоо 45% буурсан
  • Нийтийн тээврээр иргэд зорчиж, иргэдийн өдөр тутмын алхалт нэмэгдсэн
  • Аялал жуулчлалын төв болсон
  • Жилд сая сая хүн очдог үзмэр болсон

Чонгичон голын дээрх гүүрэн авто замыг буулгасан гол шалтгаан нь маш аюултай болсон хуучин бүтэц, хийцлэл, байгаль орчны доройтол, хотын төвийн эдийн засгийн уналт, машинд зориулсан бодлогын алдаа байлаа. Үүний оронд байгаль, хүн төвтэй хот төлөвлөлт рүү шилжиж байсан юм.

Чонгичон гол-ын жишээ нь зөвхөн Солонгост биш, дэлхийн олон хотод “машинд биш, хүнд зориулсан хот” руу шилжихэд нөлөөлсөн. Бид туул гол дээгүүр гүүрэн авто зам барихдаа голын голдирол, эко системийн асуудлуудаа бүрэн судалж чадсан уу гэдэг нь хамгийн чухал.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.