0
XVII жарны Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос Ахмад аваргууд болон 70-аас дээш настай улсын цолтой бөхчүүд, 75-аас дээш настай жаяг дэгийн багийн гишүүд болон МҮБХ-ны ахмад ажилчдаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд холбооны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нар оролцож:
-Дархан аварга Х.Баянмөнх,
-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ,
-Улсын арслан Ж.Хайдав,
-Улсын заан З.Дүвчин,
-Улсын заан Д.Лхагвасүрэн,
-Улсын заан Ч.Гочоосүрэн,
-Улсын харцага Д.Сэрээтэр,
-Улсын харцага Ц.Юүвээ,
-Улсын начин Д.Баатаржав, С.Жамц, А.Норов, Б.Онх, Г.Жалам, Р.Даваадалай, М.Мижиддорж, Д.Шоовдойхүү, Д.Нэмэхбаяр нарын ахмад бөхчүүдэд "Цолны хишиг"-ийг сар шинийн бэлгийн багцын хамт хүндэтгэл үзүүллээ.
МҮБХ энэ оноос сүүлийн жилүүдэд тасраад байсан улсын цолтой ахмад бөхчүүдэд олгодог “Цолны хишиг”-ийг сэргээж дүнг 4 дахин өсгөснөөр цол, амжилтыг харгалзан 550,000- 3,200,000 төгрөгийг нийт 79 ахмад бөх, жаяг дэгийн багийн гишүүдэд олгож байна.
Өнөөдөр /2025.02.27/ 14:00 цагаас 60-аас дээш настай ахмад бөхчүүддээ цолны хишгийг олгоно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.