dobu.mndobu

Цэргийн баярын өдрөөр 132 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Цэргийн баярын өдрөөр 132 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

“Монгол цэргийн өдөр”-өөр цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага, мэдээллийн тоо нэмэгдэж, 132 хүн эрүүлжүүлэхэд хоножээ.

Тодруулбал, эрүүлжүүлэхэд хоногсдын 12 нь эмэгтэй, 120 нь эрэгтэй байсан байна. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй нийт 108 дуудлага бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн өдөр нийт 2574 дуудлага, мэдээлэл ирснээс 1029 нь зөрчлийн шинжтэй, 118 нь гэмт хэргийн шинжтэй байжээ.

Үүнээс гадна, гэмт хэргийн шинжтэй зургаан үйлдлийг шуурхай илрүүлж, өмнө нь бүртгэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүлсэн талаар албаныхан мэдээллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.