dobu.mndobu

Hard rock cafe Ulaanbaatar Эмэгтэйчүүдийн эрхийг сайжруулах дэлхий нийтийн түншлэлд нэгдлээ

Hard rock cafe Ulaanbaatar Эмэгтэйчүүдийн эрхийг сайжруулах дэлхий нийтийн түншлэлд нэгдлээ

Колумб гаралтай дуучин, дэлхийн супер од, хүмүүнлэгийн зүтгэлтэн Шакира болон Hard Rock International нь нийгмийн хариуцлагын хүрээнд Олон  Улсын Эмэгтэйчүүдийн өдөрт зориулан  "Эмэгтэйчүүдийн Эрхийг Сайжруулах" санаачилгыг зарлажээ. 

Тус санаачилгын хүрээнд  “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Сар”-ыг тэмдэглэх, мөн Олон Улсын Эмэгтэйчүүдийн Өдрийг тохиолдуулан  дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих зорилгоор Hard Rock болон дуучин Шакира нар эмэгтэйчүүдийн туулж ирсэн сонирхолтой түүхийг ярьж, нэг жилийн турш түншлэлээ үргэлжлүүлэх юм байна. 


Тус компани нь дэлхийн өнцөг булан бүрд  байгаа эмэгтэйчүүдийн төлөө дэлхийн олон эмэгтэй уран бүтээлчдийг хамруулан  тоглолт зохион байгуулж, Hard Rock Heals Foundation®-ээр дамжуулан санхүүжилт цуглуулахаар болжээ. Тус орлогоо Пиес Дескалзос санг (Shakira-ийн Колумбын хамгийн эмзэг нийгмийн бүлгүүдэд боловсрол болон нийгмийн хөгжлийг дэмжих төрийн бус байгууллага)  орон нутгийн эмэгтэйчүүдийн байгууллагуудад хандивлах юм байна. 

Hard Rock Heals Foundation нь Пиес Дескалзос санд $250,000 хандивлах гэж байгаагаа мэдэгдсэн байна. 
  

Энэ талаар дуучин Shakira:

- Hard Rock-тай түншилж, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих талаар хамтран ажиллахдаа би сэтгэл өндөр байна. Энэ нь бидний дуу хоолойгоо ашиглан саад тотгорыг даван туулж, эмэгтэй хүн бүр өөрийгөө итгэлтэй илэрхийлж чаддаг илүү нээлттэй, хамтран ажилладаг орчныг бий болгоход тусална хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Түүнчлэн  Hard Rock-ийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн Сарын албан ёсны лого бүхий футболк, хүүди болон зүүж болох товчийг худалдаанд гаргахаар болжээ. Иймд  Hard Rock Ulaanbaatar Cafe & Shop Монгол дахь албан ёсны салбараас дуучин Shakira-гийн гаргасан нэрийн хоол болон Merch-ыг худалдан авч тус аян болон дэлхий дахиныг хамарсан үйл ажиллагаанд нэгдэх боломжтой боллоо.


Hard Rock-ийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн Сарын бүх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.hardrock.com/women хаягаар үзнэ үү.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.