0
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн санаачилгаар “Гэр бүл хамгаалал-шийдэл” хэлэлцүүллэг боллоо. Манай улс ихэнхдээ эх, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, ахмад настан зэрэг хүн амын бүлгүүдэд чиглэсэн тусдаа хууль, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Засгийн газар гэр бүлийн хөгжлийг дэмжих, халамжаас хөдөлмөр эрхлэлтэд шилжих цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, ажил амьдралын тэнцвэрийг хангасан таатай орчныг бий болгох замаар хүний хөгжлийг хангах бодлогыг баримтлан ажиллаж байна.
Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ хэмээн холбогдох албаныхан мэдээллээ. Мөн Гэр бүлийг дэмжих тухай хуультай болохоор анхдагч хуулийн төслийг бэлтгэж байгаа аж. Энэ хууль батлагдсанаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, бага насны болон олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, олон хүүхэдтэй болон залуу гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих нөхцөл бүрдэх юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.