dobu.mndobu

ОУХМ Б.Мишээл "Веронагийн цом" тэмцээнд түрүүллээ

ОУХМ Б.Мишээл "Веронагийн цом" тэмцээнд түрүүллээ

Италийн Верона хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохиогдсон 100 буудалт даамын "Веронагийн цом" тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Олон улсын их мастер Б.Мишээл түрүүллээ. Тэрбээр дэлхийн аварга Виктория Мотричког ардаа орхин түрүүлсэн нь онцгой амжилт хэмээн эх сурвалжууд онцолж байна. 29 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнд есөн орны 70 тамирчин өрсөлдсөн байна. Б.Мишээл нь 2016 онд Турк улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс блиц төрөлд хүрэл, 2018 онд Беларусь улсад болсон өсвөр, залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан аж.

100 буудалт даамын Олон улсын Их мастер Б.Мишээл Цомын тэмцээнд түрүүллээ

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.