0
Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд тарваган тахлын гурван тохиолдол батлагдаж, нэг хүн нас барсан билээ. Улмаар 22 хүний хариу эерэг гарч, эмнэлэг нь "Улаан бүс" болоод буй.
Тиймээс тус сумдаас гарах зорчих хөдөлгөөнийг 72 цагийн хугацаагаар хязгаарлаад байсан юм. Тэгвэл түр зогсоосон хугацааг дахин гурван хоногоор сунган, есдүгээр сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иймд тарваган тахлын голомтод бүс нутагт зорчих хөдөлгөөн үйлдэхгүй байх, халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөхийг иргэдэд уриалж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.