dobu.mndobu

Бага насны хүүхэд ааруул идэж байгаад "хахаж" нас баржээ

Бага насны хүүхэд ааруул идэж байгаад "хахаж" нас баржээ

Гэр бүлийн аз жаргалыг “хүүхэд” гэлцдэг. Тэдний гэнэн цайлган зан, тунгалаг нүд, өхөөрдөм хөөрхөн инээдийг юутай ч зүйрлэшгүй. Гэвч томчууд бидний хайнга зан, цаг завгүй амьдралын хэв маягийн хохирогч нь хүүхэд болсоор байна.


Тухайлбал, Энэ оны гуравдугаар сарын 7-ны өдөр бага насны хүүхэд хахаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар ааруул идэж байгаад хахаж нас барсан байж болзошгүй байна. Иймд "иргэд, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хайртай үрсээ хамгаална уу" хэмээн Цагдаагийн Ерөнхий газраас анхаарууллаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.