dobu.mndobu

Автобусны жолооч ажлаа хийж байхдаа амиа алджээ

Автобусны жолооч ажлаа хийж байхдаа амиа алджээ

Нийтийн тээврийн жолооч ажил үүргээ гүйцэтгэн, зорчигч тээвэрлэн явж байхдаа цус харван, амиа алджээ. Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны 19:00 цагт “Зорчигч тээвэр-1” ОНӨААТҮГ-ын жолооч, 38 настай эрэгтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автобусныхаа бүхээгт амиа алдсан аж.

Нийтийн тээврийн хөдөлгөөнийг камераар хянаж байсан ажилтанд тухайн жолоочийн бие хэвийн бус харагдсан учраас түүнд автобусаа зогсоох чиглэл өгчээ. Гэвч жолооч хөдөлгөөнгүй болсон тул хяналтын ажилтан цагдаагийн байгууллагад хандсан байна. Улмаар тус хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсээс шалгаж байгаа ажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.