0
Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд энэ сарын 09-нд гарсан хээрийн түймэр, 11-нд бүртгэгдсэн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа.
Түймэрт өртсөн талбай, хохиролыг тогтоохоор холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Хуурайшилт өндөр хаврын энэ өдрүүдэд ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул иргэд, малчдыг сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгой байдлын байгууллагаас уриалж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.