0
Монгол Улсад зам тээврийн осол нь осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгааны нэг бөгөөд нийт осол гэмтлийн 11.2%-ийг эзэлж, гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.
Ослын шалтгааныг тээврийн хэрэгслийн төрлөөр нь авч үзвэл суудлын машинд зорчиж байх үедээ осолд өртөх нь түгээмэл байдаг аж.
2024 онд зам тээврийн ослоор амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн 83.7 хувь нь хамгаалах бүс зүүгээгүй байжээ.
Хамгаалах бүс зүүж хэвшсэнээр жилд 2000 хүний амь насыг хамгаалах боломжтой байдаг аж. Мөн хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол 4-5 хувь буурдаг байна.
Тиймээс хөдөө орон нутагт зорчихдоо суудлын бүсээ зүүж, машин техникийн бүрэн бүтэн байдал, цаг агаар болон замын нөхцөлөө шалгаж, ядарсан үедээ болон архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байж анхаарал болгоомжтой зорчоорой.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.