0
Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтыг гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулах талаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлын хэлтсийн дарга Б.Мягмагдорж нар сургуулийн бодлого, шийдвэр, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Мөн сургуулийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах заавар чиглэлийг өгөв.
Нийслэл, орон нутгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар болон холбогдох мэргэжилтнүүдэд сургуулийн зохион байгуулалтын талаар танилцуулж, бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг чиглэл болголоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.