0
Өнөөдөр /2025.03.14/ ХӨСҮТ-өөс Улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:
-Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө нэг тохиолдол бүртгэгдлээ. Мөн хөдөө орон нутгаас 12 сорьц авсан. Үүнээс гурван тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Улмаар улаанбурханы нийт 18 тохиолдол бүртгэгдлээ. Хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. "Эхлэл" сургуулиас ирсэн нэг тохиолдол баталгаажиж байна.
Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.