0
Цагдаагийн байгууллагад 2025 оны гуравдугаар сарын 18-19-ны шилжих шөнийн 01.00 цагийн орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр сум сумд “Хүн буудагдаж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар иргэн И нь эхнэр Д-тэй маргалдаж галт зэвсэг ашиглан 3 настай хүүхдээ буудаж гэмтээн, өөрийгөө буудаж амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Хүүхдийг эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлэхээр явах замдаа нас барсан байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.