dobu.mndobu

Бөхөнгийн 3260 ширхэг 677 кг эврийг хилээр гаргахыг завджээ

Бөхөнгийн 3260 ширхэг 677 кг эврийг хилээр гаргахыг завджээ

“Авто замын боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлэхийг завдлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Н нь том оврын тээврийн хэрэгслээр 18 тонн сонгино тээвэрлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх явцдаа дэлхийн устаж болзошгүй ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөхөнгийн эврийг ачаан дундаа нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Шалгалтын явцад 19 хайрцагт савласан 3,260 ширхэг 677 кг бөхөнгийн эвэр илэрсэн. Хэргийг үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар шалгаж буй аж.

Нэн ховор амьтан агнах, тээвэрлэх, худалдан авах, борлуулах, хилээр нэвтрүүлэх хууль бус үйлдлийг мэдсэн даруйд цагдаагийн байгууллагын 102 болон 7019-1070 тусгай дугаарын утсанд хандахыг зөвлөлөө. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.