0
ЦЕГ-аас Ноорогийн залуустай холбоотой гэх 9.3 тэрбум төгрөгийн орлого, зарлагын гүйлгээний талаар дараах мэдээллийг олон нийтэд дэлгэлээ. Ингэхдээ "төгрөгийн дансуудаар,
- 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын,
- 7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын,
Валютын дансуудаар:
- 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын,
- 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэсэн юм. Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр,
Прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл гэж ойлголоо. Эндээс хэд хэдэн асуулт гарч ирж байна:
1. Нэг хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг нэг иргэн цахим мөрийтэй тоглодог бололтой. Тэр сайтынхан бүгдээрээ тоглодог гэж шалгаж байгаамуу, тэр нэг хүн хувиараа тоглолоо гэж шалгаж байгаамуу. Гэм бурууг халдаан хэрэглэх нь Үндсэн хуулиар хориглогдсон зарчим.
2. Цахим мөрийтэй тоглох нь одоогийн хуулиар гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш. Засгийн газар цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулах, сурталчлах үйлдлийг гэмт хэрэгт тооцдог болгохоор хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдээлж байсан. Тэхээр ямар гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа юм бол.
3. 85 мянган удаагийн гүйлгээгээр 9 тэрбум гэхээр нэг удаад 100 мянга буюу 30 долларын гүйлгээ хийсэн асуудал нь нийт ямар цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлийн тухай яриад байгаа юм бол.
4. Ингэхэд прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэг шүү дээ" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.