0
2025 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 72 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь аймагт голомтлон бүртгэгдэж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулах аж. Тодруулах, лавлах зүйлээ 89016199, 75 103 100 утсанд хандан авахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.