0
Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон гэж байгаа талийгаач А-ийн ар гэрийнхэн тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Талийгаачийн ээж Д.Алтантуяа: Анх эд эрхтэнийг нь авсаныг мэдчихээд Заригт мэдээлэл өгсөн. Тэр үед Батчулуун эмч уучлал гуйж л байсан. Элэг бөөрийг нь авна гэчхээд энмээд арав гаруй эд эрхтэнг нь авчихсан. Одоо надаас юу хүсээд байгаа юм.
Анх элэг, бөөрийг нь хандилаж, буян болооч ээ гэхэд нь үнэхээр л олон хүүхэд аав, ээжийгээ босоод ирэхийг нь хараад сууж байгаа гэж бодоод би зөвшөөрсөн. Гэтэл хамаг яс, шөрмөсийг нь авчихсан байсан. Хамаг юмыг нь авчихаад хүн чанартай буцаагаад өгчихгүй бараг л "хүнээ аваарай" гээд хаячихсан.
Миний охины хамаг эрхтэнг авчихаад, эцэст нь цахим орчинд буруутан болгож байгаа нь үнэхээр хэцүү байна. Би зуун төгрөг ч нэхээгүй. Мөнгө авсан юм уу, эрхтэнг нь зарчихсан юм уу гэж хүмүүс залгаж байгаа. Гэрийн цонх руу хүртэл чулуу шидэж байгаа. Бидний битгий ингэж зовоогооч. Надаар юу яриулах гээд байгааг ойлгохгүй байна.
Миний хүүхдийн эрхтэнийг авсан та нар мөнгө өг гэж хэлээгүй. Ямар үйлийн үрээр энэ эмч насныхаа бөгсөнд шоронд оронд явж байгааг мэдэхгүй байна. Дахин дахин ярьж хүүхдийнхээ ясыг өндөлзүүлмээргүй байна. Өндөлзөх яс ч үгүй болсон ядаж халсийг нь ч өмөлзүүлмээргүй байна. Цахимаар буруу ташаа зүйл яриад байхаар бүр их хэцүү байна.
Миний охиныг дахин дахин битгий яриач ээ гэж гуймаар байна. Тийм л сайхан сэтгэлтэй юм бол та нар эд эрхтэнээ аваачаад өгчих л дөө. Үнэхээр л донор олдохгүй үхээд байгааг мэдэж байгаа юм бол та нар ах дүү нарынхаа эд эрхтэнг аваачаад өг. Хүүхдүүд нь одоо унтаж ч чадахгүй ээжийгээ санаад байна гэж хэлдэг. “Хуучны дурсамж санагдаад байх юм” гэж энэ жаахан хүүхэд хэлж байна шүү дээ. Миний охины өгсөн элэг, бөөрийг нь авчихгүй яагаад нэмээд авчихсан юм бэ гэхээр, “одоо энийг яриад яахав ээ, би буруугаа ойлгож байгаа” гэж хэлдэг байсан. Одоо хангалттай гэж бодож байна.Биднийг битгий улам хүнд байдалд оруулаач гэж ард түмнээсээ гуйж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.